Гэрлэн дохио шиг төртэй болъё

Уулзвар дээр цагдаа зохицуулж байгаа л бол замын түгжрэл замбараагаа алддаг. Бухимдсан жолооч нар дуут дохиогоо хангинуулж, хараал урсгана. “Замын голоор алхалсан” цагдаа ах шүгэлээ хангинуулж, дохиураа гозолзуулан сүрийг үзүүлэх авч уулзвар нь авто зогсоол болж хувирдаг. Цагдаа зохицуулалт хийж байгаа уулзварт заавал ингэж түгжрэл үүсдэг. Тэгэхээр хүний хүчин зүйл л үүнд нөлөөлж байгаа хэрэг. Тухайн замын цагдаа өөрийн мэдрэмжээр л хөдөлгөөнийг зохицуулна.

Улаанбаатар хот дэлхийн хамгийн аюулгүй хотуудын жагсаалтад 97 хотоос 93-рт бичигджээ

Дэлхийн 378 хотоос хамгийн аюулгүй болон гэмт хэргийн түвшингээрээ хамгийн өндөр үзүүлэлттэй хотуудыг numbeo  хуудас тодруулжээ. Судалгааны дүнгээр манай улсын нийслэл гэмт хэргийн түвшингээрээ эхний тавд бичигдсэн байна.

Тус жагсаалтыг гаргахын тулд дэлхийн 378 хотод судалгаа явуулсан бөгөөд 14.4 оноогоор арабын нэгдсэн эмиратын нийслэл Абу-Даби хот тэргүүллээ.

Амиа алдсан цэргийн алба хаагчдын ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлжээ

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн офицер, ахлагч хоёр гар бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн амиа алдаж, найман ахлагч шархадсан хэрэг энэ сарын 11-нд гарсан билээ. Болсон явдлын талаар ЭНДЭЭС уншаарай.

Тэгвэл энэ сарын 21-ний өдөр ЗХЖШ-ын даргын зөвлөл хуралдаж, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

АРДЫН ҮГ: Я.Цэцэгдарь: Шүүх шинэчлэгдэж шуурхай болсон

Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажлыг иргэд, олон нийтэд тайлагнаж, тэднээр үнэлүүлэх зорилгоор Монголын медиа корпорациас санаачлан зохион байгуулж буй “Ардын үг” аян үргэлжилж байна. Тус аяны гурав дахь хэлэлцүүлэг “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд болсон. “Ардын үг” зөвлөлдөх аяны зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцсон “Ардын эксперт”-үүд шударга ёсны төлөөх Ерөнхийлөгчийн ажлуудад 10-аас 8.1 оноо өгсөн юм. Тэд уг үнэлгээг өгөх болсон шалтгаанаа ийн тайлбарлаж байлаа.

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Э.Макрон илүүрхлээ

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт өчигдөр болж, “Урагшаа” хөдөлгөөнөөс нэр дэвшигч Эммануэль Макрон хамгийн өндөр санал авсан нь тодорхой болжээ. Үндэсний фронт намын дарга Марин Ле Пен хоёрдугаарт орсноор ирэх сард болох хоёрдугаар шатанд тунаж үлдсэн байна.