“Яг түүн шиг-2” дугаарын өнгөрсөн долоо хоногийн ялагч дуучин А.Хишигдалай энэ удаагр дуучин Наранг үзэгчидтэй уулзууллаа.
Түүний үзүүлбэрийн тухай шүүгч Х.Оюунбилэг “Эхний бадаг дээр чи Наран шиг байсан ч дараагийн бадгаас Хишигдалай боллоо. Дуурайлт бол түүний ярвайлт хувцаслалт гээд яг байна” гэсэн бол шүүгч Н.Онон “Жүжиглэлтийн хувьд чи их алдаад байлаа. Нэг Наран болоод алдаад байна. Долоо хоногийн дотор нэг хүнийг дуурайна гэдэг хэцүү байх” гэв.
Шүүгч Б.Наранзун “Наранг судлах юм бол хувь хүн талаасаа их сонин хүн. Наран олон гаднын дипломатуудыг сандал дээрээс нь босгож байсан хүн. Үнэхээр дуу маань гайхамшигтай дуу. Чиний хувьд бол Маралжингоо Наранг дуурайж байгаа нь давтагдаж байгаа юм шиг харагдаад байна. Чи өсөж яваа оролцогч шүү” гэв.
Оролцогч А.Хишигдалайн үзүүлбэр таалагдсан бол 1 гэсэн дугаарыг оролцогчдын үзүүлбэр дууссаны дараа 155115 дугаар илгээж түүнийг дэмжээрэй.