Яг одоо Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний гал гарч байна гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тодруулбал, "Буян ухаа-2" хорооллоос цааш Өлзийт хороолол руу явах зам дагуу байрладаг “Амгалан хотгон"-д их хэмжээний гал гарч байна.
Daraagiin baishindaa shiljlee pic.twitter.com/0SfeWZkiiF — Ganzorig Ulziibayar (@GanzorigU) April 22, 2017
Энэ тааар Нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад “Айцын даваа орчимд байрлах “Амгалан хотхонд” гал гарсан. Галыг унтраахаар гал унтраах гурван анги ажиллаж байна. Уг галын дуудлага 23:25 цагт ирсэн” гэлээ.


Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.