БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарт “Баг хамт олон болон хувь хүний сэтгэл зүй” сэдвээр маргааш сургалт зохион байгуулна. Энэ удаагийн сургалтыг спортын сэтгэл судлаач, доктор Д.Долгор удирдан явуулах юм байна. Тус сургалт дөрөв дэх удаагийнх нь бөгөөд оролцогчид гурав тасалсан тохиолдолд шигшээ багаас хөөх хүртэл арга хэмжээ авах аж. Он дуустал үргэлжлэх уг сургалт долоо хоног бүрийн лхагва гаригт болох юм байна.