-Сэтгэцийн эмгэг, тархалтын судалгаагаар манай улс долоодугаарт жагсжээ-

“Сэтгэл гутралын эсрэг олон улсын өдөр”  өнгөрсөн долоо хоногт тохиосон. Энэ хүрээнд  Эрүүл мэндийн яамнаас сэтгэл гутралын эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Энэ үеэр дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг бөгөөд 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэж байгаа талаар мэдээллээ.

Харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг бөгөөд өдөрт 500 хүн амиа егүүтгэдэг аж. Ази Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орныг хамруулсан зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааны дүнд манай улс долоодугаарт жагссан байна.

Монгол улсын хувьд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэлдэг ажээ. Үүний 2.3 хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлдэг гэнэ. Мөн 2013 онд манай улсад хийсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй гэх тооцоо гарсан байна.

Тэгвэл сэтгэл гутрал гэж юу вэ...

Сэтгэл гутрал гэдэг нь ердийн уйтгар гуниг, өдөр тутамд тохиолддог зовлон бэрхшээлээс илүү түвэгтэй сэтгэлийн байдлыг хэлдэг.  Иймд үүнийг өдөр тутмын асуудлаас хальсан сэтгэцийн эмгэг гэж үздэг.

Сэтгэл гутралтай хүнд сонирхолтой санагддаг байсан зүйлс нь утга учиргүй болдог, жин огцом нэмнэ эсвэл турна, нойрны хямралтай болно эсвэл өдөржингөө нозоорон унтдаг, амиа хорлох сэдэл байнга төрдөг гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Сэтгэл гутрал нь сэтгэцийн эмгэгийн хамгийн түгээмэл хэлбэр нь ч сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, сэтгэл засалч, сэтгэл судлаачдын хавсарсан эмчилгээгээр бүрэн эдгэх боломжтой юм.

Сэтгэл гутралыг хэрхэн таньж мэдэх вэ. Үүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ...

-Сэтгэл гутралыг эмгүйгээр хэрхэн эмчлэх вэ-

-Сэтгэл гутралд өсвөр насны хүүхдүүд өртөх хандлага давамгай байдаг-