Холливудын оддын далд авьяас, олны нүднээс далд амьдралыг дэлгэдэг “The conversation” хэмээх теле шоу бий. Уг шоуны нэгэн дугаарт Холливудын гурван алдартан Гвинет Пэлтроу, Зои Салдана, Жейн Фонда нар оролцож, өөр, өөрсдийнхөө секс хийх дуртай байрлалынхаа талаар ярилцсан байна. Тэр гурваас хамгийн шуугиантай мэдээллийг Гвинет Пэлтроу өгчээ. “Coldplay” хамтлагийн дуучин Крис Мартины эхнэр байсан (2016 онд салсан) тэрээр “Би байрлалуудыг бүгдийг нь туршиж үздэг” гэсэн байна. Харин Зои Салдана “Надад уламжлалт буюу эрэгтэй нь дээрээ байрлал таалагддаг. Бас зогсоогоор болон нохой стилиэр сексдэх дуртай” гэжээ. Харин энэ жил 74 настай Жейн Фонда “Би их уян хатан. Тийм болохоор өвдөг дээрээ зогсч байгаад үүнийг хийх дуртай. Даанч өвдгөндөө мэс засал хийлгэснээс хойш өвдөөд байх болсон. Бас буйдан дээр сууж, хэвтэж байгаад хийхэд сайхан байдаг” гэсэн байна.

Жейн Фонда

Гвинет Пэлтроу

Зои Салдана