ЗГХА, Биеийн тамир, спортын газраас зохион байгуулж буй иргэн бүрийн бие бялдарын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын сарын аян орон даяар хэрэгжиж байна. Ерөнхийлөгчийн зарилгаар найм дахь жилдээ авч буй энэ сорилд Монгол Улсын 3-64 хүртэлх насны иргэн бүр хамрагдах ёстой юм. Өнөөдөр Хан-Уул дүүрэг дэх “Номин” холдингийн ажилтан албан хаагчид сорилд хамрагдсан нь нийслэлийн хэмжээнд анхных болж байна. Сорилыг Хан-Уул дүүргийн БТСГ, Хан-Уул дүүргийн БТСГ-ын биеийн тамир, спортын мэргэжилтэнүүд авч байгаа юм. Тэгвэл орон нутгаас Орхон, Хөвсгөл аймагт уг сорил ид өрнөж байна. Оролцогчдоос даралт, хурд, тэсвэр, хөлийн хүч, уян хатан, хэвлийн хүч, тэнцвэрээр сорил сорил авч байгаа билээ.