
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын дарга Ц.Ням-Осор "Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн цалингийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн захирал болон ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг тараасан байна. Иймд, би үнэн бодит мэдээллийг хүргэхээр энэхүү хурлыг хийж байна” гэв.
Тэрээр үргэлжлүүлэн "“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал болон ТУЗ-ийн гишүүдийн цалин, хангамж, хэм хэмжээг тогтоох ажил бол яах аргагүй миний хийх ажил. Харин Орлогч дарга цэргийн тоо бол миний асуудал биш. Арванхоёрдугаарын сарын 13-ний өдөр хуучин ТУЗ-ийн гишүүдээс надад албан тоот ирсэн. Албан тоотон дээр тусгасан саналуудад би буцааж албан тоотоор хариу өгсөн. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр саналыг маань дараад, мушгин, гуйвуулж хэвлэлд гаргасан учраас би сэтгэл дундуур байна.
-Дэлхийн хэмжээний үйлдвэрийг удирддаг захирлыг цалин 10 мянган доллар байх нь зүйтэй-
Түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Ерөнхий захирлын цалин Орос-Монголын хамтарсан үйлдвэрийн цалин 20-25 мянган доллар сар бологон авдаг байсан. Арванхоёрдугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн төсөл дээр нэгдүгээр орлогчийн нөхцлөөр цалин өгье гэдэг санал ирүүлсэн. Үүнд, 14 төрлийн нөхцөл тусгагдсан байсан.
-АРВАНХОЁРДУГААР САРЫН 13-НЫ ӨДӨР ИРҮҮЛСЭН ТӨСӨЛ-





Нэгдүгээрт, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын цалинг 10 мянган доллараар тогтооё гэж би зөвшөөрсөн нь үнэн. Дэлхийн хэмжээний үйлдвэрийг удирддаг захирлыг цалин 10 мянган доллар байх нь зүйтэй гэж үзсэн. Жил бүр амралтаа эдлэхэд нь олгох цалинг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 30 мянган доллар өгье гэснийг би өгөхгүй гэсэн.
Нийт дүнгээр нь авч үзвэл жилд 600 сая төгрөгийн цалин авах байсан бол би 300 сая төгрөгийг л өгье гэсэн.
Мөн би эмчилгээнд зарцуулах зардлыг өгдөг байсныг болиулсан. Жилд нэг удаа гэр бүлийн гишүүний хамт амрах, аялах зардлыг даах саналыг зөвшөөрөөгүй. Улаанбаатар хотод 4-5 өрөө байрыг үйлдвэрийн зардлаар авахыг болиулсан. Харин Эрдэнэтэд орон сууцаар хангана гэдгийг зөвшөөрсөн. Гэхдээ хоёр жил сайн ажиллавал хувьд нь өгнө гэж тусгасан байсныг би хувьд өгөхгүй гэсэн. Нэг хүүхдийг гадаадад сургах зардлыг компани даах саналд үгүй гэж хэлсэн. Иймэрхүү байдлаар 14 саналаас мөнгөтэй холбоотой 1, унаа, орон сууц зэргээс 4 саналыг зөвшөөрч, 10 саналыг зөвшөөрөөгүй.
Нийт дүнгээр нь авч үзвэл жилд 600 сая төгрөгийн цалин авах байсан бол би 300 сая төгрөгийг л өгье гэсэн. Гэтэл үүнийг буруу тайлбарласан. Цалинг бага зэрэг өндрөөр зөвшөөрсөн. Энэ үнэн. Би үүнийг хариуцна гэдгээ хэлж байсан. Өмнөх захирлууд маш их хэмжээний хангамж эдэлдэг байсан ч энэ нь олон улсын гэрээний дагуу нууц байсан" гэв.
-ТУЗ-ийн гишүүний цалинг 4,000 доллар болгоогүй-
Түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор "Өмнө нь 240 мянган долларын цалинг ТУЗ-ийн гишүүдийн цалингаар хуваарилдаг байсан. Үүний 120 мянга нь ОХУ-д явдаг байсан. ТУЗ-ийн гишүүний цалинг 4,000 доллар болгоогүй. Засгийн газрын тогтоолоор ТУЗ-ийн гишүүний цалинд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг олгодог.
ТУЗ-ийн гишүүдийн цалинг өөрчлөх тогтоох бол Засгийн газрын тогтоол дахин гарах ёстой. Би Засгийн газрын тогтоолыг л дагана. Гуравдугаар сарын 28-нд Засгийн газар "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит компани болгох тухай шийдвэр гарсан. Нэгэнт ийм шийдвэр гарсан тул хэрэгжүүлэгч газрууд болох бид хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Би худалч биш, хулгайч, хумслагч биш, хувааж идэгч биш" гэлээ.
-Ц.Ням-Осор:
Тэрээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Хувь нийлүүлэгчдийн хурлаар ТУЗ-ийн гишүүдийг томилсон. Энэ хэр бодит томилгоо болсон бэ. Хувь нийлүүлэгчдийн хуралд “Монголын зэс” корпорацийн талаас оролцуулаагүй шүү дээ?
-УИХ-аас гарсан шийдвэр тогтоолыг хууль гэж үздэг. Мөн хоёрдугаар сард Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь улсын мэдэлд гарах шийдвэр гарсан. Зуун хувь төрийн байгууллага болго гэсэн шийдвэр гарсан учраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд шийдвэрийг дагахаас өөр арга байгаагүй. Засгийн газар, УИХ-ын шийдвэрийг зөв, буруу гэж дүгнэх хүн би биш. Үүнийг хуулийн байгууллага шийднэ. Хувьцаа эзэмшигчдийн хурал дээр “Монголын зэс” корпорацийн талаас оролцуулаагүй гэсэн гомдол ирсэн. Тэр хурал 100 хувь төрийн мэдэлд болгох шийдвэрийн дараах хурал учир “Монголын зэс” корпорацыг оролцуулах шаардлага байгаагүй.
-"Эрдэнэт" үйлдвэр 100 хувь төрийнх болоогүй байхад ТУЗ-ийн гишүүдийг сольсон нь хууль зөрчсөн явдал биш үү?
-Хууль зөрчсөн ч бай зөрчөөгүй ч бай хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан шийдвэр. Үүнийг хэрэгжүүл гэж Улсын Их Хурал болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даалгаврууд ирсний дагуу ажилласан
-Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор олон улсын арбитрын шүүхэд хандана гэдгээ мэдэгдээд байгаа. Хэрэв Монгол Улсын Засгийн газар хууль бус шийдвэр гаргасан байна гэж үзвэл дараа нь асуудлын хэн хүлээх вэ?
-Засгийн газраас шийдвэр гарсан. Тийм учраас Монгол Улсын төр хариуцлагыг нь хүлээнэ.
-Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар очсон даруйдаа төсвийн мөнгөнөөс хувьдаа машин авсан гэсэн баримт бий. Энэ талаар тайлбар өгөөч?
-Үүнийг Ц.Даваацэрэн захирал авсан юм байна лээ. Үүнийг компанийн захирлууд шинэ машин авахгүй гэсэн тогтоол зөрчигдөж байна гэдэг утгаар нь Засгийн газарт танилцуулна.