Хан-Уул дүүргийн “Вива сити” орчимд Туул гол дагуу баавгай орж ирсэн дуудлага бүртгэгдлээ. Нийслэлийн Байгаль орчны газраас шуурхай бүлгийн 5 албан хаагч 2 автомашинтай, ХУД-ийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч 1 автомашинтай, ХУД-ийн цагдаагийн газраас 4 албан хаагч 1 автомашинтай эрэн хайх ажлыг Туул гол дагуу зохион байгуулж байна.
Нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газраас эрэн хайх ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд, олон нийтийг анхаарал, болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Онцгой байдлын газар болон бусад холбогдох албаны байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг мөрдөхийг анхааруулж байна.