Монголын үндэсний цирк шинэ улирлын тоглолтоо үзэгчдэдээ толилуулахад бэлэн болжээ. Саяхан шинэ оны эхээр олон улсын циркийг хоёр сарын хугацаанд амжилттай тоглож бар, арслантай тоглолтыг үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэд энэ удаагийн сурагчдын амралтад зориулан ээлжит нэгэн сонирхолтой тоглолтыг эхлэхэд бэлэн болжээ. Монголын үндэсний циркийн алтан манежнаа 11 жилийн дараа “Морьтоны гайхамшиг” эргэн тоглогдох гэж байгаагаараа энэхүү тоглолт онцлог аж. Морьдыг доод тал нь зургаан сар, жүжигчдийг нь хоёр жил бэлтгэж тоглодогоороо тус үзүүлбэр цаг хугацаа шаардсан хүнд хэцүүд тооцогддог. Морьтны үзүүлбэрээс гадна уран нугаралт, агаарын номер, илбийн үзүүлбэр, дудартай акробат, олс, ташуур, жонглерын үзүүлбэр, хэрчимт тэнцвэр, шоо, галын шоу болон хөгжөөн баясгах алиалагч нар ч тоглолтонд оролцохоор бэлтгэлээ базаажээ.
“Морьтон циркийн гайхашиг” тоглолт дөрөвдүгээр сарын 1,2-нд 14 цаг 30 минутаас, 4-р сарын 3,4,5-нд 18 цаг 30 минутаас тус тус тоглогдох аж.