УИХ-ын гишүүд өрөөндөө шоудаж, шоудсан балаг нь байсхийгээд л олон нийтийн сүлжээнд тавигдаж, ихээхэн шүүмжлэлд өртдөг. Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын төрсөн өдрийн баяраа албан өрөөндөө тэмдэглэж буй зураг сошиалд цацагджээ.
Түүнийг төрсөн өдрийн малгай өмчихсөн сэлфидэж байхад нь хажуугаас нь хэн нэгэн эрхэм зургийг нь дарсан бололтой. Зургаас харвал Д.Очирбат даргын өрөөнд байрлах Монгол Улсын Төрийн соёмбыг тойруулан саа, шаараар чимэглэжээ.
Харин тус зургийг харсан иргэд цахим хуудастаа “Төрийн нарийн бичгийн дарга өрөөндөө тансаглаж байхад эх хүүхдүүд өвчиндөө шаналж байна. Энэ чинь тэгээд шудрага явдал уу. Монгол төрийн эмгэнэл. Тансаглал нь хэтрээд ингэж сэлгүүцэж сэлфи хийхээс өөр ажилгүй байгаа биз” зэргээр шүүмжилж байна.
ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат албан өрөөндөө төрсөн өдрөө тэмдэглээд л... Ард түмний хүүхдүүд улсын эмнэлэгт өрөөгүй зовоод л pic.twitter.com/H12qm6wzB9 — Urantogtokh (@Urantogtokh) March 30, 2017
Харин зарим нь “Хамт олон нь нэг торт аваад, дуу дуулж өгсөн төдий. Байх л асуудал. Заримдаа арай ч туйлшрах юм” хэмээх аж.
