Шинийн нэгний билэгт сайн өдөр буюу өчигдөр Монгол Улсын гавьяат багш Л.Галмандахын хүү Буриад улсын Үндэсний Дуу Бүжгийн "Байгаль" чуулгын хөгжмийн уран сайхны удирдагч, хөгжмийн зохиолч, удирдаач Баттулга Буриадын Төрийн шагнал хүртжээ. Тэрээр энэхүү хүндтэй шагналыг "Баргужин тукум" хэмээх бүжгэн жүжгийн хөгжмийн зохиолоор хүртсэн байна.
Монголын авьяас билэгт олон залуусын нэг болсон Г.Баттулгатаа баяр хүргэе!
