“Боловсрол суваг” телевизийн 10 жилийн ойд зориулсан “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэг 13 дахь дугаар өндөрлөлөө.

13 дахь дугаарын сорилын ялагчаар Э. Оюунбилэг шалгарч, Т.Номин-Эрдэнэ дугаарын шилдэг оролцогч болсон юм. Тэрээр ийнхүү сүүлийн хоёр дугаарт дараалан шилдгээр шалгарлаа.

Өнөөдрийн дугаарт тэд загварын студийн шалгаруулалтад оролцлоо.

13 дахь удаагийн “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийг “Боловсрол суваг” телевизийн фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэлээ.

Энэ дугаарын зочин шүүгчээр Сингапурын загварын студиудтэй хамтран ажилладаг туршлагатай гэрэл зурагчин Фадли Раман ажилласан. Тэрээр энэ дугаарын шалгаруулалтын гэрэл зурагчнаар ажилласан юм.  Түүний хувьд оролцогч Т.Номин-Эрдэнэ хамтран ажиллахад хамгийн эерэг сэтгэгдлийг төрүүлсэн талаар онцлон ярьсан юм. Мөн тэрээр шоу нэвтрүүлгийн багийн зохион байгуулалт, цагийн нарийн хуваарийг магтан байлаа.

Харин 13 дахь дугаарт шүүгчдээс хамгийн бага оноо авсан оролцогч М.Анхбаяр нэвтрүүлгийг орхин гэртээ харьсан юм.