“Чи миний бүдэгхэн зурайх замын дэргэд ургасан цэцэг

Чи миний бүүдийх сарны дэргэдэх оддыг амраасан нар Чи миний будантан шиврэх бороогоор зурсан солонго Чи миний бөхийх моддыг амилуулж дуулсан шувуу...” хэмээн эгшиглэх “Guys” хамтлагийн “Чи миний” нэртэй шинэхэн дууны клип гараад удаагүй байгаа билээ.

Тэгвэл “Guys” хамтлагийн фенүүдэд дуулгах таатай мэдээ байна. Тэд олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу ирэх гуравдугаар сарын 8-нд “Crocus Event Hall”-д "Зүрх уучил" тоглолтоо хийхээр товложээ.

1997 оны арваннэгдүгээр сарын 16-нд тэд анх хамтлагаа анх байгуулаад гаргасан уран бүтээл нь “Зүгээр л”, “Сонсож бай”, “Эргүүлэг” дуу байсан гэдгийг та мэдэх бизээ.