АН-ын гишүүн асан “Буян” компанийг үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан буцаад намдаа элсчээ. Тэрээр АН-ын VI Их хурлын үеэр “Би АН-ын гишүүн байсан.Намынхаа гишүүнчлэлийг сэргээх хүсэлтэй байгаа” гэж байсан бол журмын нөхөд нь түүний хүсэлтийг хүлээж авсан байна. Тэрээр өөрийн үүсгэн байгуулсан БНН-аасаа гарч ийн АН-д элсч байгаа аж.
Харин АН-ын гишүүн асан Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай буцаад намд элсэх хүсэлтээ өгсөн ч хүлээж авахгүй гэдгийг АН-ын генсек асан Л.Эрхэмбаяр мэдэгдэж байсан билээ.