УИХ-ын намрын чуулган завсарласан. Чуулганаа завсарлуулсан УИХ-ын гишүүд тойргоо зорьж эхэллээ. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийг гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийг зориод байна.
Мөн нийслэлээс сонгогдсон гишүүд энэ амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзалт хийж, намрын чуулганы хугацаанд баталсан хууль, тогтоолыг сурталчилж, сонгогчдынхоо үгийг сонсож байгаа аж.