
Хятадын Ардын банк (PBOC) валютын нөөц гурван их наяд доллараас доош орсныг тэмдэглэснээс хойш юанийн ханш гадаадын зах зээл дээр хамгийн бага төвшинг лхагва гаригт үзүүллээ.
Нэгдүгээр сард валютын нөөц буурсан нь сүүлийн зургаан жилийн хамгийн бага төвшин бөгөөд хөрөнгийн гадагшлах урсгал нэмэгдэнэ гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
Гадаад валютыг юань (Гонконгт арилжаалагддаг) үнэлгээгээ хоёр өдөр дараалан 0.02 хувиар буюу 15 суурь пунктаар доошлуулан 6,8368 гэсэн төвшинд очсон байв. Гэтэл эх газрын Хятадын юань харин эсрэгээр 0,02 хувь буюу 14 суурь пунктаар нэмэгдэн 6.8839 хэмжээнд хүрчээ.

Төв банк нь нээлттэй зах зээл дээр дөрөв дэх өдрөө дараалан өөрийн ажиллагааг явуулсангүй. Тэр нь мөнгөний бодлогыг чангалах талыг барьж байгаагийн гэрч болж байна.
Хятадын валютын нөөц нэгдүгээр сард 2,9982 их наяд ам.доллар хүртэл бууж, сүүлийн зургаан жилд анх удаагаа гурван их наядын хэмжээнээс ийнхүү буулаа.
Хятадын нөөцийн тухай мэдээлэл нь тус орноос хөрөнгийн урсгал хүлээгдэж байснаас илүү гарсныг гэрчлэхээс гадна өнөөгийн явуулж байгаа мөнгө зээлийн бодлого нь үр дүн муутайг харууллаа гэж Oanda Asia Pacific компанийн ахлах трейдер Стивен Иннес мэдэгджээ.