Словенийн соёлын өдөр

Словенийн соёлын өдөр буюу Прешерны өдөр үндэсний баяр Словенид өнөөдөр тохион бүх нийтээрээ энэхүү өдрийг тэмдэглэн амарч байна. Словений алдарт яруу найрагч, романизмын сод төлөөлөгч бөгөөд словенийн уран зохиолын хэлийг үндэслэгч Франце Прешерны /1800-1849/ нас барсан өдрийг сонгон энэ өдрийг бий болгохоор 1944 онд шийдсэн байв. Түүний "Здравица" шүлгэнд ая оруулан өдгөө Словенийн Төрийн дуулал болгожээ.
Лейден хотноо Голландын анхны их сургууль нээгджээ

Лейдений их сургууль, 1625 оны бар зургаас
1575 оны энэ өдөр хувилгаан Барбарагийн эмэгтэйчүүдийн хийдэд Батавийн академи гэх Голландын анхны их сургууль нээгджээ. Испанийн дарлалаас чөлөөлөх тэмцэлд онцгой хувь нэмэр оруулсаных нь төлөө энэ тэмцлийг удирдаж байсан жонон Оранскийн Вильгельм (1533–1584) хотынхонд татвараас хэдэн жилээр чөлөөлүүлэх эсвэл их сургууль байгуулах гэсэн хоёр санал тавьсан байв. Лейденчууд Их сургуультай болох саналыг нь хүлээн авчээ.
Европт хамгийн том хиймэл нуурыг үүсгэж эхлэв

2002 онд Португалийн Алентежу мужийн Альгева гэдэг томоохон усан цахилгаан станцын дэргэд 250 км кв газар нутгийг эзэлсэн хиймэл нуурыг үүсгэж эхэлжээ. Хиймэл усан сан байгуулсан нь тус орны өмнөд нутгийг гангаас аврах зориулалттай. Гэхдээ хүн амьтны нутаглаж байсан ихэнх орчин, түүхийн дурсгалууд усан дор живжээ.