
Их Британийн Оксфордын их сургуулийн Гүн ухааны факультетийн дэргэдэх Хүн төрөлхтний ирээдүй нэртэй хүрээлэнгийн эрдэмтэд манай гаригийн иргэншлэлийг мөхөөх гол шалтгаануудыг нэрлэсэн байна. Энэ тухай The Daily Mail сонин судалгааны товчлолыг нийтэлжээ.
Өвчний дэгдэлт, цаг уурын өөрчлөлт, цөмийн дайн гурав л хүн төрөлхтөнд хамгийн гол аюул болж байна. Дэлхийг эдгээр аюулаас аврах талаар засгийн газрууд хангалтгүй ажиллаж байна гэж эрдэмтэд үзжээ. Мөн биологийн зэвсэг хэрэглэх асуудал том занал болж буйг тэд мөн онцлов.
Хүн төрөлхтний ирээдүйн хүрээлэнгийн “Экзистенциаль (боломжийн) эрсдэл: Дипломат ба удирдлага” нэртэй илтгэлийг Оксфорд, Кембрижийн их сургуулиудын тусгай арга хэмжээнд оролцож байсан олон шинжээчдийн асуулга дээр үндэслэн бүтээжээ.
Өмнө нь Британи, Америкийн геофизикчид XXI зууны дундуур дэлхийн цахилгаан системийн сүйрэл гарна гэж дүгнэсэн байв. Тэдний судалгаа Scientific Reports сэтгүүлд нийтэлснийг Их Британийн Редингийн их сургууль тоймлон дамжуулсан байлаа. Мөн энэ үеэр Орос, Америкийн судлаачид Зүүн Сибирийн мөнхийн цэвдэг гэссэний улмаас хотуудын фундамент эвдрэн сүйрэх аюул байгааг хэлсэн байлаа.