
Монгол Улсын Засгийн газраас дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, эвент арга хэмжээг үе шаттайгаар дэмжин хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хөвсгөл нуурийн мөсөн талбайд “Хөх сувд -2026” мөсний баяр эхэллээ. Баярын үеэр мөсөн урлал, үндэсний спортын тэмцээнүүд, урлаг соёлын тоглолт, нутгийн иргэдийн үйлдвэрлэл, гар урлалын үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
“Хөх сувд” мөсний баяр нь өвлийн аялал жуулчлалыг идэвхжүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, Хөвсгөл нутгийн байгалийн үзэсгэлэн, өв соёлыг сурталчлах ач холбогдолтой арга хэмжээ гэдгээрээ онцлогтой.
Гайхамшигт Хөвсгөл уриан дор болж буй “Хөх сувд” мөсний баяр гуравдугаар сарын 4-д өндөрлөнө.



