Нийслэлийн ЗДТГ-аас намын харъяалал харгалзахгүйгээр залуусыг ажилд авах нээлттэй ажлын байрны өдөрлөг зарласан. Энэ өдөрлөг маргааш буюу хоёрдугаар сарын 02-нд Дүнжингарав үйлчилгээний нэгдсэн төвд болно.

Өдөрлөгийн зорилгыг хотын удирдлагууд "Нутгийн захиргааны байгууллагыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээх, нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад тэднийг татан оролцуулах зорилготой" гэж танилцуулсан. Энэхүү өдөрлөгийн үеэр Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг танилцуулж, дараах ажлын байранд ажилтан авна.

Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн хүрээнд зарлагдсан нарийн мэргэжлийн нэр:

Хотын хөгжлийн инженерчлэл:

  1. Авто замын барилгын инженер
  2. Давхар зам гүүрийн инженерХөдөлгөөн зохион байгуулалтын инженер
  3. Барилгын инженер (LIRA-САПР, MONOMAX-CAПР зэрэг барилгын тооцооны програм, AUTOCAD барилгын зургийн програм, MICROSOFT OFFICE програм эзэмшсэн)
  4. Хот төлөвлөлтийн эдийн засагч
  5. Хотын нийтийн тээврийн инженер (BRT)
  6. Эко хороолол, орон сууцны инженер
  7. Үерийн далан сувшийн инженер
  8. Мэдээллийн технологийн инженер (System admin, Unix, Red Hut, сүлжээний mamage төхөөрөмж, сүлжээ хамгааллын төхөөрөмж дээр ажиллах чадвартай. Java, My SQL програмчлалын хэлний мэдлэгтэй, кодчлох загвар бэлдэх)

Олон нийтийн бодлого боловсруулалт:

  1. Хотын менежментийн менежер
  2. Үл хөдлөх хөрөнгийн менежмент
  3. Инновацийн удирдлага
  4. Гэрээ, эрхийн мэргэжилтэн (FIDIC сургалтын гэрчилгээтэй)
  5. Төслийн удирдлага
  6. Хотын социологич
  7. Хотын патентчин
  8. Жуулчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулах /Event management/

Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулалт:

  1. Сэргээгдэх эрчим хүчний инженер
  2. Хог хаягдлын дахин боловсруулалтын инженер
  3. Дендерлогич
  4. Ногоон байгууламжийн төлөвлөгч
  5. Цэвэрлэх байгууламжийн технологич-инженер
  6. Байгаль орчны эрсдлийн удирдлага

Санхүү, эдийн засгийн бодлогын менежмент:

  1. Хотын санхүүч
  2. Хотын эдийн засагч
  3. Олон улсын мэргэшсэн аудитор зэрэг ажлын байранд мэргэжлээр нь бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй гадаад, дотоодод их дээд, сургууль төгссөн залуусыг уриад байна.

Дээрх нарийн мэргэжлийг эзэмшсэн эсвэл эдгээр мэргэжлээр одоо магистрт суралцаж буй иргэд ажлын анкет бөглөх боломжтой гэнэ. Ингэхдээ нийслэлийн албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn руу орж нээлттэй ажлын байр цонхыг дарж цахим анкетыг бөглөх юм байна.