Ардчилсан намын шинэ даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сонгогдсон талаар АН-ын Сонгуулийн хорооноос дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тус намын Сонгуулийн хорооноос С.Эрдэнэ хамгийн өндөр оноогоор буюу 2928.98 оноогоор тэргүүлж, ялалт байгуулсныг албан ёсоор зарласан юм.

Ингээд уншигчдадаа Ардчилсан намын шинэ дарга С.Эрдэнийг танилцуулъя.

-Ардчилсан намын дарга С.Эрдэнийн намтар-

-1963 онд Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой. Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжил эзэмшсэн, хууль зүйн ухааны магистр цолтой. Удирдлагын академийн хууль зүйн ухааны докторант.

Боловсрол:

-1981 онд бүрэн дунд боловсрол,

-1984 онд Цэргийн Нэгдсэн сургууль,

-1995-1997 онд Отгонтэнгэр их сургууль, хуульч, xууль зvйн ухааны магистр, докторант,

-1998-2000 онд Удирдлагын акедеми, төрийн удирдлагын менежер,

-2005 онд Герман улс, Нийгмийн даатгалын дээд курс,

-2006 оноос Удирдлагын акедеми, докторант,

-2006 онд АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкны төслөөр Нийгмийн Хамгаалалын дээд курс,

Ажилласан байдал:

-1989-1990 онд МХЗЭ-ийн хорооны дарга, Багануур дүүргийн Монголын Ардчилсан намын хорооны дарга,

-1991-1995 онд Монголын Үндэсний Ардчилсан намын ерөнхий зөвлөлийн гишүүн,

-1992-1995 онд “Молор-Эрдэнэ” ХХК-ийн захирал,

-1995-2000 онд нийслэлийн МYАН-ын хорооны дарга. МYАН-ын ерөнхий зөвлөлийн гишүүн,

-1996-2000 онд Нийслэлийн Баянгол Дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цөөнхийн бүлгийн ахлагч,

-2000 оноос одоог хүртэл Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга,

-2000 оноос одоог хүртэл “Гурван тамир” дунд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн,

-2002-2005 онд Монголын Ардчилсан Холбооны дарга,

-2005 оноос одоог хүртэл Нийслэлийн ардчилсан намын дарга,

-2007-2008 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,

-2004-2008 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга,

-2008 онд Монгол улсын их хурлын гишүүнээр Баянгол дүүргээс сонгогдов,

-2012 онд Монгол улсын их хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдов,

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд,

-2013 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг санаачлав,

-2015 онд Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулиудыг санаачлав,

-Нийгмийн даатгалын багц хуулиудыг шинэчлэн боловсруулав,

-2016 онд Монгол улсын их хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдов,

-УИХ-ын АН-ын бүлгийн дарга,

-2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Ардчилсан намын дарга болов.

-Гавьяа шагнал:

-Тэргүүний сэхээтэн залуу алтан медаль,

2000 онд Монгол Улсын Засгийн Газрын хүндэт жуух, тусгай шагналууд,

-2001 онд Ардын Хувьсгалын 80 жилийн ойн медаль,

-2004 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг,

-2006 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон,

-Ардчилсан намын дээд шагнал “Чингисийн одон”,

-МоАХ-ны дээд шагнал “Эрх чөлөөний одон”,

-Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль,

-Нийгмийн даатгалын хүндэт ажилтан цол тэмдэг,

-2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон,