Сүхбаатарын талбайд яг одоо агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардсан утааны эсрэг “Боож үхлээ” эсэргүүцлийн жагсаал болж байна. "Ийгл ньюс" телевиз Сүхбаатарын талбайгаас "Боож үхлээ" жагсаалыг шууд дамжуулан хүргэж байна.

“Утааны эсрэг аав ээж” холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд тэд өнгөрөгч арванхоёрдугаар сарын 26-нд жагсаал хийж, тодорхой шаардлагыг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, нийслэлийн удирдлагуудад тавьсан юм. Харин энэ шаардлагын хариу арга хэмжээг хангалттай хийгээгүй гэж үзэн жагсаалаа ийнхүү дахин зохион байгуулж байгаа юм.

Тэгвэл энэхүү жагсаалд  урлагийнхан нэгдэж ая дуугаа өргөхөөр болжээ. Жагсаалд нэгдэх урлагийнханыг нэгдэх санаачлагыг хөгжмийн зохиолч Л.Чинбат, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гарган бусдыгаа уриалан жагсаал дээр дуулахаар болсон. Мөн тэд утааны эсрэг шинэхэн уран бүтээлийнхээ клипний зураг авалтын энэ үеэр хийх юм.