Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь хүний эрүүл мэнд, бие махбодид маш муу нөлөөтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд байнга анхааруулдаг. Гэвч өнөөдөр зарим иргэд залуусын хэлдгээр архийг "тасартлаа" ууж таамаглаагүй эрсдэлд өртөх тохиолдол бий. Мөн найз нөхдөөрөө дарвиж, уусаар архины хамааралтай болох явдал их байгааг эмч нар онцолж байна.
Тэгвэл архины хамааралтай болж, түүнийг хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Уг зөвлөмжид архины хорт чанар нь хүнийг 10 дахин мансууруулдаг тухай дурдсан байна. Түүнчлэн тэрхүү хорт бодис нь 14 хоног хүний биед хадгалагдаж, эд эсийг үхүүлж, улмаар хорт хавдар үүсгэдэг гэдгийг онцолжээ.
