"Парис-2024" зуны паралимпын XVII наадмаас Монголын пара таеквондогийн баг тамирчид алт, мөнгөн мeдальтай ирсэн билээ. 2024 оны наймдугаар сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин У.Сүрэнжавын Төрийн дууллаа эгшиглүүлсэн энэ өдрийг хүндэтгэн "Монголын таеквондогийн өдөр" болгосон түүхтэй. Энэ онцгой ялалт авчирсан өдрийг хүндэтгэн Сүхбаатарын талбайд таеквондогийн тамирчдын үзүүлбэр толилууллаа. 

 "Парис 2024" зуны паралимпын XVII наадмаас У.Сүрэнжав алтан медаль хүртсэн бол Г.Болор-Эрдэнэ мөнгөн мeдалийн эзэн болж, пара таеквондогийн тамирчид хос медальтай ирж байсан түүхтэй.