АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 66 дахь удаагийн "Дэлхийн мисс"-ийн титмийн эзнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тодруулсан билээ. Энэ жилийн "Дэлхийн мисс"-ийн эзнээр Пуэрто Рико улсын мисс шалгарсан.
Харин Монгол улсыг төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг 11 дүгээр байрт шалгарч, түүхэн амжилтын эзэн болсон билээ. Түүнчлэн тэрээр “Дэлхийн авьяаслаг” мисс болсон юм.
Тэгвэл А.Баярцэцэг өөрийн фэйсбүүк хуудастаа Холливудын алдарт жүжигчин, буддист ренбүчи Стивен Сигалын гэрт зочилсон талаар бичжээ.
Монгол эхнэртэй холливудын алдарт жүжигчин Стивен Сигал А.Баярцэцэгийг тэмцээний туршид дэмжиж байсан бөгөөд түүнийг АНУ-ын Аризона муж дахь гэртээ урьсан байна. А.Баярцэцэг ирэх сарын эхээр эх орондоо ирнэ.