
Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolia’s next top model” нэвтрүүлэг тун удахгүй буюу энэ сард цацагдах гэж байна. АНУ-ын “CBS international” студийн албан ёсны эрхийн дагуу хийгдэж буй энэхүү нэвтрүүлэг үзэгчдэд хүлээлт үүсгээд буй “Боловсрол” телевизийн ээлжит томоохон гадаад контент болон мэндлэхэд бэлэн болжээ. Тиймдээ ч уг төслийн багийнхан өнөөдөр “Шангрилла молл”-д “Mongolia’s next top model” нэвтрүүлгийнхээ талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн ерөнхий продюсер, Бюро 24/7-гийн үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл, Монгол Масс Медиа группын гүйцэтгэх захирал А.Амундра, тэмцээний үндсэн шүүгчид болох монголын супер модель Нора Дагва, On'n Off продакшны гүйцэтгэх захирал, сэтгүүлч Т.Нансалмаа, "Britain’s next top model" шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсер, “Mongolia’s next top model” нэвтрүүлэгийн зөвлөх продюсер Мартин Рэдмен, “Mongolia’s next top model” нэвтрүүлэгийн гүйцэтгэх продюсер Ч.Мядагмаа нар оролцлоо.

Дэлхийн өнцөг булан бүрт хүсэн хүлээж үздэг болсон энэхүү шоу нь бусад загварын нэвтрүүлгээс чанар, чансаагаараа үргэлж дээгүүрт бичигддэг.
Дэлхийн өнцөг булан бүрт хүсэн хүлээж үздэг болсон энэхүү шоу нь бусад загварын нэвтрүүлгээс чанар, чансаагаараа үргэлж дээгүүрт бичигддэг. Тиймээс “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн багийнхан олон улсын стандартад нийцсэн хамгийн өндөр зэрэглэлийн уран бүтээлийг өргөн барихаар зэхжээ.

Нийт 220 гаруй охид, бүсгүйчүүд тус нэвтрүүлэгт бүртгүүлснээс шилдэг 22 оролцогч эхний дугаарт тэнцсэн байна. Тэднээс шилдэг 16 оролцогч дараагийн дугаарт өрсөлдөх эрхтэй болж байгааг төслийн багийнхан дуулгалаа.
Сонгон шалгаруулалт гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан юм. Олон улсын моделиудад тавигдах үндсэн шалгууруудыг давж чадсан оролцогчид шилдэг 22-т багтсан бөгөөд “Next top model” нэвтрүүлгийн түүхэнд амжилттай хэрэгжсэн болон нэвтрүүлгийн багийнхны зүгээс өгөх сонирхолтой сорилт, даалгавруудыг гүйцэтгэж ур чадвараараа өрсөлдөх нь ээ.
Нийт 220 гаруй охид, бүсгүйчүүд тус нэвтрүүлэгт бүртгүүлснээс шилдэг 22 оролцогч эхний дугаарт тэнцсэн байна.
Нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгчээр загвар өмсөгч, модель Нора ажиллахаар болсныг албан ёсоор зарласан. Түүнчлэн “On’n off” продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа, загвар өмсөгч, жүжигчин Н.Оргил нар үндсэн шүүгчээр ажиллах юм. Хоёр сарын хугацаатай үргэлжлэх тус шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсероор “Buro 24/7” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл ажиллах юм.

Оролцогчид “Хийморь” хотхонд байрлах тансаг зэрэглэлийн хаусд хоёр сарын турш байрлан амьдрах аж. Өөрийгөө нээж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж, хамгийн шударга өрсөлдөөн, сорилт дунд өсөн дэвжих, орчин үеийн загварын хэв маягтай хөл нийлүүлэн алхах боломж хийгээд дэлхийн тавцанд Монгол модель өрсөлдөх хамгийн том үүд хаалгыг ийн тус төслийн багийнхан нээж байна.
“Mongolia’s next top model” нэвтрүүлэгийн ялагч Сингапур улсын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхээр шагнуулах нь ээ.
“Mongolia’s next top model” нэвтрүүлэгийн ялагч Үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах эрх, Сингапур улсын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхээр шагнуулах нь ээ.

