Нийслэл хотын иргэдэд тулгардаг томоохон бэрхшээлийн нэг нь автомашины зогсоол, хүрэлцээний асуудал. Ялангуяа зогсоол олоод машинаа байрлуулсны дараа болон байрлуулах үед гарах гарцыг хааж өөр нэгэн жолооч машинаа тавьсан тохиолдол нэлээд таардаг. Тэгвэл энэ үед тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь өөрийн холбоо барих утасны дугаараа үлдээгээгүй тохиолдолд 1900-1234 лавлах утсанд хандах боломжтой юм байна.
Тус утсанд хандсанаар тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй нь утсаар шууд холбож өгөх аж. Лавлах утас нь өдөр бүр 08.00-20.00 цагийн хооронд нээлттэй ажиллах бөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшигчийн мэдээлэл, утасны дугаарыг бусдад өгдөггүй гэнэ.