Хэдхэн цагийн дараа бид шинэ онтойгоо учран золгох гэж байна. Тэгвэл уншигч танд шинэ жилийн баярыг гадны улс орнууд хэрхэн тэмдэглэдэг талаар мэдээлэл хүргэе...
1.Нью-Йорк

Баярын уур амьсгал хамгийн их ордог хот аж. Энэ хотод 69-100 тохой өндөр Норвеги гацуур авч ирэн 90 мянган гэрлийг таван миллийн урт төмөр утсаар тогтоон ороодог. Мөн 550 паунд одоор чимэглэдэг гэнэ.
2. Нидерландын Амстердам

XVI-XVII зууны барилгууд нь тус хотын гудамжийг ер бусын болгодог бөгөөд төрөл бүрийн гэрлэн чимэглэлүүд нь тэр хотод амьдрагсад болон гаднын хүмүүст төгс зул сарыг мэдрүүлдэг аж.
3. Германы Мюнхен

Зуун футын өндөрт гайхамшигт чимэглэл бүхий зул сарын мод байдаг бөгөөд олон төрлийн зул сарын худалдаа явуулдаг байна. Хэрвээ та энэ баяраар Мюнхенд байвал хэзээч харамсахгүй гэнэ шүү.
4. Герман

Үүнд найман төрлийн зул сарын худалдаа явуулдаг байна. Энэ худалдаа нь тус бүрдээ бэлэг, хоол, баярын янз бүрийн үйлчилгээг агуулдаг аж.
5. АНУ-ын Индиан

Санта Клаусын индианаар хийгдсэн хувилбар дэлгүүр, үйлчилгээний газруудаар элбэг байдаг байна.
6.Чехийн Прага

Гот болон Борокко загварын архетиктуртай байшингууд эгнэсэн байдаг бөгөөд нүд гялбам чимэглэлүүд өлгөсөн байдаг байна. Прагийн хуучин талбайд худалдаа явагддаг нь хүмүүсийн анхаарлыг их татдаг аж. Энэ хотод зул сарын баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн гадны зочид амьдралынхаа хамгийн мартагдашгүй мөч хэмээн дурсах нь элбэг байдаг гэнэ.
7. АНУ-ын Бостан

Энэ хот нь АНУ-ын түүхээс болж дэлхий дахинаа нэлээд алдаршсан аж. Үүнд зул сараар 2800 гаруй хийн гэрэлтүүлэг, цагаан гэрлээр ороосон моднууд, “Faneuil” танхимын урд байрлах гацуур мод нь олны анхаарлыг татдаг байна.
8. Өмнөд Каролинагийн Чарлестон

Чарлестон хотын зул сарын баяр нь олон төрлийн амтлаг зоогоороо алдартай юм байна. Бурбон виски, эхэстэй сам хорхой зэрэг нь баярын гол зоог нь гэнэ. Харин чамин чимэглэсэн гудамж дэлгүүр байдаггүй аж.
9. Финландын “Санта Клаус”, “Санта парк”

Европын зул сарын нийслэл гэж олонд танигдсан “Санта Клаус” тосгон болон “Санта парк” нь хойт туйлын бүсэд хамаарагддаг байна. Дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр олон мянган жуулчид “Санта парк”-д зул сарын үеэр зочилдог байна. Ингэхдээ амьд цаа бугыг харж, Сантагийн дэлгүүрээр зочлон Санта Клаустай уулзах гэж ирдэг байна.
10. Францын Провэнс

Энэ хотод бөөрөнхий чулуугаар чимэглэсэн гудамжууд, дундад зууны гэх сүмээс эгшиглэх дуунууд эргэн тойрныг бүрхэж, хүмүүст шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлдэг байна. Мөн гудамж дагуух гэрлэн чимэглэлүүд болон “Massena” төв дэхь зул сарын худалдаа нь баярын голлох зүйл болдог гэнэ. Энэ баяраар хүмүүс бие биедээ баяр хүрцгээдэг байна.