Дугуй унадаг хүн бол эдийн засгийн гамшиг юм: 1.    Машин лизингээр авахгүй тул даатгал төлөхгүй, бензин авахгүй 2.    Таргалахгүй учир дэлгүүр хэсэж шинэ хувцас авахгүй 3.    Эрүүл учир эм авахгүй.

** 1950 онд хичээл дээр:  -Дайнд япон ялсан бол яах байсан бол? гэсэн асуултанд нэг сурагч: -Гадныхан манай хамаг баялгийг зөөж дуусгаад монголчууд махаа нугалсан үнээр авч иднэ,- гэж хариулж байжээ... ** -Чи хиймэл хөх хийлгэчихээч?  -Яахаараа би зовох ёстой юм, чи гараа жижигхэн болгуулчихаач! ** Хулгай хийсэн хүний гарыг тайрдаг байсан бол УИХ-ын гишүүдийн ширээн дээр саналын кноп биш ширээн ДООР нь хөлийн гишгүүрүүд байх байсан. ** Засгийн Газарын ордны цэвэрлэгч "Эрэгтэй 00" цэвэрлэнгээ үглэнэ:  -Өөрсдийн ганц юмаа чиглүүлж чадахгүй байж, улс орныг яаж зөв чиглүүлэх юм бол доо хөөрхийс. ** Америкчууд Африкийн ядуу улсуудад ус хүргэх мөнгөгүй гэх мөртлөө, Ангараг гариг дээр ус хайх хиймэл дагуул нисгэх мөнгөтэй байх юм. ** -Хамгийн их бичигддэг 3 үг юу вэ?  -I LOVE YOU  -Хэхэ, үгүй ээ... MADE IN CHINA. ** Нүд нь юм харахаа байсан хөгшин ээжийнхээ төлөө бурхнаас гуйх ганц мөрөөдөл байна: “Одооноос яг 1 жилийн дараа 5 давхар хаузны минь гараажин дахь Лексуст минь эхнэр маань 20 сая долларын хадгаламжтай банкны дэвтрийг хүүд минь бэлэглэхийг муу ээж минь хараасай” ** Нөхөр нь томилолтоор явах болж, эхнэр нь хөдөө ээж дээрээ очих боллоо. Орой нь тэр 2 Тэрэлжид тааралджээ. ** Хүүхдүүд тусдаа гарч өөрсдийн мөнгөөр амьдраад ирэхээрээ өөрсдийгөө хамгийн ухаантай биш, эцэг эх нь ч хамгийн тэнэг биш юм байна гэдгийг ойлгож эхэлдэг.  ** “76 гишүүний хэнийг нь шоронд хийх вэ?” гэсэн сонгууль явцулбал ирц 100% болох байх даа.  ** "Одооны залуус хэт тансаглаж, ахмадыг үл хүндэлж, эцэг эхтэйгээ хэрэлдэж, элдэв араншин гаргах болжээ" гэж 2500 жилийн өмнө Сократ хэлж байжээ. ** 3 жилийн өмнө намайг халсан банк одоо миний ажиллаж буй банкийг худалдан аваад дахиад л намайг халчихлаа. Зөвхөн үүний төлөө л худалдаж авсан юм байх даа? ** Манай нөхөр орны захад унтдаг юм. Өглөө дээгүүр нь давж гарах гэж байгаад түр саатаад ажлаасаа хоцорчихлоо. ** Манай дарга “сольж болохгүй хүн гэж байдаггүй” гэж загнах дуртай ч яг намайг амралтаа авъя гэхээр л надгүйгээр болохгүй юм шиг болчихдог юм. ** Дэлхий дээр хамгийн хэцүү ажил бол цэцэрлэгийн тогооч. Бодоод үз л дээ: Бяцхан хүүхдүүдийн хоолноос хулгай хийдэг хүн нэг хором ч гэсэн тайван байж чадах уу? ** Багш нарт зөвлөгөө: Нээлттэй өдөрлөгийн хичээл дээр сурагч нартайгаа “мэдэхгүй нь баруун гараа, мэддэг нь зүүн гараа өргөнө” гээд урьдчилаад тохирчих хэрэгтэй. Хэн нь зөв хариулахыг мэднэ. ** Залууст зөвлөгөө:  16-тайгаасаа архи пиво хольж эхэлсэн бол 20 хүрээд цемент элс хольдог болно шүү. ** Орцонд тамхилж байтал хөрш эр 3D шил зүүчихсэн “пүү паа” болоод гараад ирэв: -Яасан, юу болов? -Шинэ 3D смарт ТВ авсан юм. Тэгээд 3D порно үзсэн чинь баагийнууд яг ам руу хийх гэж байна шүү!  ** Сайн замын цагдаа яг мэргэн бууч шиг. Оновчтой хэд хуссан бол байрлалаа хурдан сэлгэх хэрэгтэй. ** Зочид буудлын ресепшн:  -Таны эхнэр гэдгийг батлавал 1 өрөөнд хамт оруулъя  -Миний эхнэр биш гэж нотлоод өгвөл би танд бүх насаараа талархана. ** Хүүхэн найрахын тулд залуус ямар ч бохир арга заль хэрэглэж мэднэ. Харин нөхөрт гарахын тулд хүүхнүүд тэрийг нь хэд нугалах ов мэх хийнэ.  ** Байрны гадаа нэг охин машин руу чулуу шидтэл дохиолол нь хангинав. 10 давхрын цонхоор ууртай царай цухуйв. Охин: "Аав, би жаахан байж байгаад оръё, за?" ** Хүүхнүүдийн дуртай зугаа: өөрөө зохиож төсөөлчихөөд өөрөө гомдоно. ** Бүсгүй: “Нөхөр хоол иднэ, би хийнэ. Нөхөр хувцас өмсөнө, би угаана. Нөхөр гэр завааруулна, би цэвэрлэнэ. Түүнгүйгээр би юу хийхээ мэдэхгүй яаж амьдрах байсан бол доо?” ** Хүүхнүүдийн цүнхэнд чийдэн хийчихэж болдоггүй юм байх даа? Дандаа л гэгээтэй тал руугаа гилжийгээд юм хайж харагдах юм, хөөрхийс. ** Мөнгө хүнийг эвддэг гэлцдэг. Монголчууд их цайлган зочломтгой улс шүү.  ** Явж явж, хамгийн муу зуршлууд л хамгийн сайхан наастр оруулах юм даа.