
“Хасын хүлэгүүд” багийн төвийн тоглогч А.Азбаяр 2026-2027 оны улиралд Япон улсад тоглохоор болжээ. Тэрээр Японы мэргэжлийн сагсан бөмбөгийн B.ONE лигийн 2025-2026 оны дэд аварга “Fukushima Firebonds” багт нэгдэхээр болсон байна.
А.Азбаяр “Хасын хүлэгүүд” багтай урт хугацааны гэрээ хийжээ. Харин энэ удаа Японы лигт тоглох саналыг багийн удирдлагууд дэмжсэн байна.