УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлжээ.

Уг хуулийн төслийн мэдээллийг УИХ-ыни гишүүн Б.Жавхлан гишүүдэд өгч буй аж. Хуулийн төсөл батлагдсанаар банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих ач холбогдолтой аж.

Мөн банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болсноор олон нийтийн банкинд итгэх итгэл өсөж, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.