“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд улсаа төлөөлөн тун амжиллтай оролцож буй А.Баярцэцэгийн авьяасын үзүүлбэр шилдэг 10-т шалгарсан билээ.
Тэрээр уран бичлэгийг /калиграф/ бүжиг болон илбэтэй хослуулан үзүүлсэн бөгөөд түүний энэ үзүүлбэр “Дэлхийн мисс”-ийн түүхэн дэх анхны илбийн үзүүлбэр болжээ.
Тэгвэл шилдгийн шилдэг авьяасын үзүүлбэрийг MobStar аппликейкшнээр тодруулж, финалын өдөр үзүүлбэрээ “Дэлхийн мисс”-ийн тайзнаа толилуулах юм.
-Тэгвэл та бүхэнд монгол миссийнхээ авьяасын үзүүлбэрт саналаа өгөх зөвлөмжийг хүргэж байна-
-Энэхүү линкээр апплекейшнээ татаж авч, суулгана share.mobstar.com/info.php?id=94697 ,
-Mobstar-caa "MISS WORLD OFFICIAL" гэж бичээд хайна,
-Miss World-ын profile гарч ирэх бөгөөд түүн дээрээс Монголынхоо авьяасын үзүүлбэрийг олох,
-Өөрийн оролцогчийнхоо "зүүнээс (тоо байгаа одоогоор 1000 давсан) баруун тийш гулсуулан YES" хэмээн саналаа өгнө.
Түүний талаарх бүхий л мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.