Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан хэргүүдийг илрүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2013 оны арванхоёрдугаар сарын 21-нд Э гэгч бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-д очоод нас барсан хэргийн сэжигтнийг энэ сарын эхээр илрүүлэн баривчилсан байна.

Уг хэргийг БЗД-т оршин суух хаягтай С.Г гэгч нь үйлдсэн болохыг тогтоон дайчлан баривчилж, сэжигтнээр цагдан хорьж шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

Мөн 2016 оны долоодугаар сард Т.О нь нас барсан хэргийг Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид шалгаж, хэргийн эзэн холбогдогчийг олж, тогтоосон аж.

Хэргийг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суух хаягтай Д.А үйлдсэн байж болзошгүй юм байна. Түүнийг сэжигтнээр тооцон, цагдан хорин шалгаж эхэлжээ.