УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Ж.Энхбаяр өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсандаа ийм нэгэн зургийг “Хилийн цэргийн албан хаагчдын алба хаах журам, эрх зүйн байдлыг "Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай" хуулиар нэгтгэж зохицуулна, гэсэн хоёр үндсэн санааг Хилийн тухай хуулийн төсөлд тусгана гэдэг дээр ХХЕГ-н дарга хошууч генерал Ц.Сэргэлэн хүлээн аван зөвшөөрч хууль санаачлагчид танилцуулан хэлэлцэх боллоо” гэсэн тайлбартайгаар оруулжээ.