
Монголын боулингийн холбооноос уламжлал болон зохион байгууллагддаг клубүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг “King bowling center”-т зохион байгууллаа. Тэмцээнд 10 клубийн 120 тамирчин оролцож шилдгүүдээ тодруулав. 2026 оны "Клубүүдын аварга" багаар “Централ” боулингийн клуб шалгарч цомын эзэд боллоо. Тэмцээний гурвалсан баг болон таван гишүүнтэй багийн төрөлд “Alpha”, “Sriker”, “Magic”, “Grinch”, “Hell Rollers” зэрэг багууд өндөр амжилт гаргажээ.
10 тоглолтын дунджаар хамгийн өндөр онооны эздээр эрэгтэй тамирчдаас 2277 оноогоор Б.Эрболд / Централ/, эмэгтэй тамирчдаас 1939 оноогоор Х.Өлзийхорол /UBM bowling/ нар шалгарлаа.