
Америкийн бестселлер зохиолч Сара Ж.Маасын "A Court of Thorns and Roses" цувралын ээлжит дэвтэр худалдаанд гарчээ.
Таван жил гаруйн дараа хэвлэгдэж буй тус роман худалдаанд гарсан даруйд Их Британийн номын дэлгүүрүүдэд уншигчдын урт дараалал үүсжээ. Зарим дэлгүүрийн зохиолчтой холбоотой үдэшлэгийн тасалбар ердөө 13 минутын дотор дууссан бол номын нээлтийг тэмдэглэх тусгай арга хэмжээнүүдэд оролцохоор олон хүн захиалга өгчээ.
Сара Ж.Маасын уран зөгнөл, хайр дурлалыг хослуулсан бүтээлүүд дэлхийн олон орны уншигчдын дунд алдартай. Түүний номууд 40 хэлээр хэвлэгдэж, нийт борлуулалт нь 75 саяас давсан бөгөөд цахим уншигчдын нийгэмлэг, ялангуяа "TikTok"-ийн номын булангаар дамжин нэр хүнд нь улам өссөн байна.
Шинэ роман нь цувралын ээлжит адал явдлыг эхлүүлж байгаа бөгөөд дараагийн номыг ирэх оны нэгдүгээр сард гаргахаар төлөвлөжээ.