Төв цэнгэлдэх хүрээлэнд хиймэл ногоон зүлэг дэвсэнээс хойш засварын ажлыг жил бүр хийж байгаа. Энэ жилийн баяр наадмаар мөн хиймэл зүлгийг сайжруулан засаж байгаа албаныхан хэлсэн. Наадам дөхсөн энэ үед бөхчүүд бэлтгэлдээ гарчээ. Энэ жилийн наадмыг улсын аварга Ч.Санжаадамба өнжихөөр болжээ. Тэрээр “Би энэ жил зодоглохгүй байх. Зодоглох боломжтой залуу насандаа 5-6 жил барилдсангүй. Үндэсний бөхийн спорт бол залуу насны спорт. Тиймээс ахин барилдах худлаа болсон байна” гэж хэллээ.
2016 оны улсын наадамд 1024 бөх барилдахад 10 даван түрүүлсэн Ч.Санжаадамба аварга сүүлийн жилүүдэд барилдаагүй. Тэрээр хамгийн сүүлд 2020 улсын наадамд дөрөв давж байв.