
Нидерландын засгийн газраас гаргасан Амстердамын Шипол нисэх буудлын нислэгийн тоог хязгаарлах шийдвэрийг тус улсын Дээд шүүх хүчингүй болголоо.
Өчигдөр гаргасан шийдвэртээ тус шүүх 2024 онд батлагдсан шийдвэрийг хангалттай үндэслэлгүй байсан гэж дүгнэжээ. Засгийн газар жилд 478 000 нислэгээр хязгаарлах замаар дуу чимээний бохирдлыг бууруулах зорилготой байсан юм. Гэвч шүүхийн үзэж байгаагаар уг шийдвэр нь янз бүрийн онгоц өөр өөр хэмжээний дуу чимээ гаргадаг гэдгийг тооцоогүй бөгөөд ийм ерөнхий хязгаарлалт тохиромжгүй байжээ. Мөн энэ хязгаарлалт бодитоор дуу чимээг бууруулах эсэх нь тодорхой бус байсан гэж дүгнэсэн байна. Засгийн газар уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч, агаарын тээврийн бодлогын эрх зүйн үндсийг илүү баталгаатай болгох шинэ журам шаардлагатайг онцолжээ.
Энэхүү маргаанд агаарын тээврийн компаниуд нислэгийн тоог хэт хатуугаар хязгаарлаж байна гэж үзэн шүүхэд хандсан бол уур амьсгалын идэвхтнүүд болон нисэх буудлын ойролцоох оршин суугчид илүү хатуу арга хэмжээ авахыг шаардаж байв. Гэсэн хэдий ч шүүх засгийн газрын шөнийн нислэгийг бууруулах шийдвэрийг хэвээр үлдээсэн. Учир нь уг заалтыг аль ч тал давж заалдаагүй байжээ.
Энэхүү шийдвэр нь Нидерландын хамгийн том нисэх буудал 10 тэрбум еврогийн шинэчлэл, өргөтгөлийн төсөл хэрэгжүүлэхээ зарласнаас хэдхэн сарын дараа гарч буй юм.
Амстердам хотын төвөөс ойролцоогоор 5 милийн зайд байрлах тус нисэх буудлаар 2024 онд 66.8 сая зорчигч зорчсон нь Нидерландын нийт хүн амаас даруй гурав дахин их юм.
Шинэчлэлийн хүрээнд дараагийн арван жилд
Нисэх буудлын мастер төлөвлөгөөнд одоогийн терминалын хэмжээ зорчигчдын тоонд хүрэлцэхгүй болсон талаар дурдсан байна. Мөн хуучирсан хэсгүүдийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлагатай гэжээ. Мөн төлөвлөгөөнд 2050 он хүртэлх хөгжлийн зураглалыг танилцуулсан бөгөөд шинэ терминал барих, том оврын онгоцонд зориулсан талбайг нэмэгдүүлэх зэрэг багтсан байна.
Мөн 2027 он гэхэд Pier A нэртэй нислэгийн гаралтын шинэ бүсийг ашиглалтад оруулах бөгөөд дараа нь одоо байгаа Pier B, C, D, H/M хэсгүүдийг шинэчлэхээр төлөвлөжээ. “Pier” нь терминалаас урт нарийн хэлбэрээр сунан байрладаг, хоёр талдаа онгоцонд суух хаалгатай барилгуудыг хэлдэг.
Шинэчлэлийн хүрээнд:
Мөн нисэх буудал руу чиглэсэн авто замуудыг шинэчилж, нийтийн тээврийг сайжруулах бөгөөд Амстердам, Шипол болон Хүүфдроф хотыг холбох шинэ метроны шугам барих төлөвлөгөө багтжээ.