
“Милан-Кортина 2026” олимпын наадмын сноубордын эмэгтэйчүүдийн halfpipe төрөлд 24 тамирчин өрсөлдсөнөөс финалд найман тамирчин шалгарчээ. Энэ төрөлд хамгийн их анхаарал татсан тамирчин бол өмнөх хоёр олимпод дараалан түрүүлсэн АНУ-ын тамирчин Хлоэ Ким юм. Түүнийг дахин түрүүлнэ гэж үзэж байсан мөнгөн медаль дээр буусан. Харин энэ тааврыг БНСУ-ын 17 настай Чой Га-он гэх тамирчин эвдлээ. Тэрээр финалд сүүлийн гүйцэтгэлээрээ 90.25 оноо авснаар Хлоэ Кимийн урд бичигдсэн. Харин хүрэл медалийг Японы Мицуки Оно хүртжээ.
2022 онд өсвөрийн дэлхийн аварга болсон Чой Га олимпын аварга цолыг 17 насандаа хүртлээ. Мөн тэрээр БНСУ-ын багийн анхны алтыг авлаа.
БНСУ-ын сноубордын тамирчдын дунд хамгийн залуу эмэгтэй аварга болсон Чой “Олимпод ирнэ гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Гар минь бэртэлтэй байсан ч гэлээ би бүхнийг давж чадлаа. Ээжээ би чадлаа. Үнэхээр зүүд мэт байгаад байна” гэсэн байна.
Дунд сургуулийн ахлах ангийн сурагч, 17 настай Чой Га-он "Милан-Кортина" олимпын наадамд ирэхдээ гарандаа бэртэлтэй байжээ.

