
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гадаадын иргэдийн тоо энэ оны 2-р улирлын байдлаар, өмнөх оны мөн үеэс 43 хувиар өсөж, 30 мянгад хүрлээ.
ҮСХ-ны мэдээллээр гадаад ажилах хүчнийг эдийн засгийн салбараар авч үзвэл:
26% нь барилга,
22.8% нь уул уурхай, олборлолт,
17.7% нь боловсруулах үйлдвэрлэлийн салбар,
10.7% нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ,
5.9% нь цахилгаан, хий уур агааржуулалт,
3.8% нь боловсрол,
3.6% нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа,
2.7% нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбар,
6.7% нь бусад салбарт ажиллаж байна.
Харин харьяаллын хувьд хамгийн их буюу 70 гаруй хувь нь БНХАУ, 11.5 хувь нь энэтхэг улсынх байгаа бол Филиппин, Вьетнам, Бангладеш, Балба, ОХУ, БНСУ, АНУ зэрэг 112 улсын иргэд манай улсад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг.
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах гадаад ажилтны тоо өмнөх оноос өсөхөд газрын тос боловсруулах үйлдвэр, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт зэрэг томоохон төслүүдийн бүтээн байгуулалтийн ажил хэрэгжиж байгаатай холбоотой гэж албаны хүн тайлбарлалаа.