Монгол Улсын гарди Н.Өсөхбаяр болон үндэсний сурын улсын мэргэн Л.Одсайхан нарыг өнөөдөр нутгийн ард түмэн угтан авчээ.
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Монгол Улсын Гарди Н.Өсөхбаярт нутгийн ард түмний сэтгэл шингэсэн гурван өрөө байрны батламжийг тус аймгийн Засаг дарга М.Идэрбат гардуулан өгсөн байна.
Мөн улсын мэргэн Л.Одсайханд 20 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ. Түүний хувьд Үндэсний их баяр наадмын сурын харваанд 40 сумнаас 36 онож хоёрдугаар байр эзэлсэн юм. Өнөөдөр нутгийн ард түмэн нь Үндэсний их баяр наадамд өндөр амжилт гаргасан алдартнуудаа тосон авлаа.
Улсын гарди Н.Өсөхбаяр Онгон сумын харьяат бол улсын мэргэн Л.Одсайхан Баяндэлгэр сумынх аж.
Энэ жил Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ой тохиож байна. Тус нутгийнхан түүхт ойгоороо улсын гарди цолтонтой боллоо.
