
Гаалийн байгууллага 2026 онд эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой нийт 178 удаагийн зөрчил илрүүлэн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ.
Дээрх зөрчилд нийт 23.2 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Тухайлбал
Эдгээр гурван байгууллагад нийт зөрчлийн 87.6 хувь нь илэрчээ.
Харин анхаарал татсан эмийн зүйлс, тарилгатай холбоотой зөрчлөөс дурдвал:
2026 онд агаарын боомтоор Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 29 зөрчил, гэмт хэргийн шинжтэй нэг үйлдлийг илрүүлж, нийт 10 534 ширхэг эм, тарилгыг хураан зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна. Мөн энэ оны гуравдугаар сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор Эрхүү-Улаанбаатар чиглэлийн суудлын галт тэргэнд согтууруулах ундаа, хануур хорхой зэрэг зүйлсийн хамт 19 нэр төрлийн 484 хайрцаг эмийг Гаалийн байгууллагад мэдүүлэлгүй нэвтрүүлэхээр завдсан үйлдлийг илрүүлжээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хил нэвтрүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомж, эмийн бүртгэл, тусгай зөвшөөрлийг заавал мөрдөх шаардлагатай юм.
Зөвшөөрөлгүй, бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгслийг хууль бусаар импортлох гаалийн байгууллагад мэдүүлэлгүй нэвтрүүлэх нь хүний эрүүл мэндэд эрсдэл учруулахаас гадна хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болохыг гаалийн байгууллагаас анхааруулав.