Азийн хөлбөмбөгийн холбооны Ёс зүй, сахилга батын хороо Монголын хөлбөмбөгийн холбооны ажилтан Б.Мөнхцэцэг, хөлбөмбөгч Н.Намуунаа нарт шийтгэл оноолоо.
Тэднийг 2025 оны наймдугаар сарын 25-нд болсон Сталлион Лагуна болон Ховд Вестерн багуудын хоорондын урьдчилсан шатны тоглолтын үр дүнд нөлөөлөхийг оролдсон гэж үзжээ. Уг тоглолт 6-1 гэсэн онооны харьцаатай Филиппиний багийн хожлоор өндөрлөсөн юм.
Б.Мөнхцэцэгийг хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг 10 жил, хөлбөмбөгч Н.Намуунааг 5 жилээр хасахаар шийдвэрлэжээ.