
Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт Өмнөд Солонгосын талаар нэгэн түүх ярьжээ. Гэвч уг түүхийн бараг бүх хэсэг нь бодит баримттай нийцэхгүй байгаа аж.
Трамп өмнө нь ч энэ түүхийн өөр хувилбаруудыг ярьж байсан бөгөөд CNN өнгөрсөн жил нэг хувилбарыг нь баримтаар няцааж байжээ. Энэ удаагийн мэдэгдлээ тэрээр АНУ Өмнөд Солонгостой хамтран явуулдаг цэргийн сургуулилалтын хэмжээг бууруулна гэж мэдэгдсэнээс нэг өдрийн дараа хийсэн байна. Трамп шийдвэртээ Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай “маш сайн харилцаатай” гэдэгтэй холбон тайлбарлахаас гадна Өмнөд Солонгос АНУ-ын Ираны эсрэг дайнд оролцохоос татгалзсан талаар дурджээ.
Трампын сүүлийн “хувилбар”-ын гол агуулга нь:
Гэвч эдгээр мэдэгдэл нь бодит баримттай нийцэхгүй.
Трамп Өмнөд Солонгос өмнө нь АНУ-ын цэргийн оролцооны зардлыг бараг төлдөггүй байсан гэж хэлсэн. Гэвч бодит байдал дээр Өмнөд Солонгос АНУ-ын цэргийг нутаг дэвсгэртээ байрлуулах зардлыг Трамп ерөнхийлөгч болохоос хэдэн арван жилийн өмнөөс хуваалцаж ирсэн.
АНУ, Өмнөд Солонгосын хоорондын зардал хуваах Тусгай арга хэмжээний хэлэлцээрүүд (Special Measures Agreements) 1991 оноос хэрэгжиж эхэлсэн.
Трамп ерөнхийлөгч болохоос өмнө буюу 2017 онд Обамагийн засаг захиргааны үед байгуулсан таван жилийн хамгийн сүүлийн хэлэлцээрээр Өмнөд Солонгос 2014-2018 онд жил бүр 800 сая ам.доллараас дээш хэмжээний зардал гаргахаар тохиролцсон байв.
Трамп уг мөнгийг хангалтгүй гэж үзэх эрхтэй боловч “огт төлдөггүй байсан” гэж хэлэх нь баримтад нийцэхгүй.
Трамп 2019 онд Өмнөд Солонгосыг 3 тэрбум ам.доллар төлөхөөр тохиролцуулсан мэтээр ярьсан. Гэвч 2019 онд Трампын засаг захиргааны үед байгуулсан нэг жилийн хэлэлцээрээр Өмнөд Солонгосын төлбөр 8.2 хувиар нэмэгдсэн боловч нийт дүн нь 1 тэрбум ам.долларт ч хүрээгүй. Өөрөөр хэлбэл 3 тэрбум ам.доллар биш.
Трамп мөн 3 тэрбум ам.долларын дараа дараагийн хоёр жилд төлбөрийг дахин нэмэгдүүлэхээр тохиролцсон гэж хэлсэн. Гэвч ийм гурван жилийн хэлэлцээр байгуулагдаагүй. Трампын засаг захиргаа 2019 онд нэг жилийн хугацаатай төлбөрийн нэмэгдэл тохиролцож чадсан боловч 2019 оноос хойших шинэ хэлэлцээрийн хэлэлцээ Трампын шаардсан асар их хэмжээний нэмэгдлээс шалтгаалан гацаанд орсон.
Байден 2021 оны нэгдүгээр сард ерөнхийлөгч болох үед энэ асуудал шийдэгдээгүй хэвээр байв.
Өмнөд Солонгос 2020 оны дундуур Трампын засаг захиргаатай тусдаа тохиролцоо хийж, АНУ-ын цэргийн Өмнөд Солонгос ажилтнуудад 200 сая ам.доллар олгохоор болсон. Учир нь 2019 оны нэг жилийн хэлэлцээр дууссаны дараа эдгээр ажилтныг цалингүй чөлөөлсөн байжээ. Гэхдээ энэ нь Трампын ярьсан “3 тэрбум ам.долларын төлбөрийг дараагийн хоёр жилд нэмэгдүүлэх” тохиролцоо огт биш.
Трамп 2020 оны сонгуулийг “луйвардуулсан” гэж дахин мэдэгджээ. Гэвч бодит байдал дээр Трамп 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байденд ялагдсан бөгөөд сонгууль луйвардуулсан гэх түүний мэдэгдлийг нотлох баримт гараагүй.
Трамп Байден Өмнөд Солонгосын хүсэлтээр өөрийн байгуулсан зардал хуваах хэлэлцээрийг “нэн даруй цуцалсан” гэж мэдэгдсэн. Энэ нь бас буруу.
Трампын засаг захиргааны байгуулсан цорын ганц Тусгай арга хэмжээний хэлэлцээр болох 2019 оны нэг жилийн хэлэлцээр Байден 2021 онд ерөнхийлөгч болох үед аль хэдийн дууссан байсан. Харин Байдены засаг захиргаа Өмнөд Солонгостой 2021 онд шинэ хэлэлцээр, дараа нь 2024 онд дахин шинэ хэлэлцээр байгуулсан бөгөөд хоёуланд нь Өмнөд Солонгосын төлөх зардлыг нэмэгдүүлсэн.
2021 оны хэлэлцээрээр 2020 оныг нөхөн хамруулж, 2021 онд Өмнөд Солонгосын төлбөрийг 13.9 хувиар нэмэгдүүлэн, ойролцоогоор 1 тэрбум ам.долларт хүргэсэн байна. Үүний дараа 2022-2025 онд Өмнөд Солонгосын батлан хамгаалах төсөв өсөхтэй уялдуулан төлбөр нэмэгдэхээр тохиролцжээ.
2024 оны хэлэлцээрээр 2026 онд төлөх хэмжээ 8.3 хувиар нэмэгдсэн бөгөөд 2027-2030 онд Өмнөд Солонгосын инфляцтай уялдуулан нэмэгдэхээр болсон байна.
Эдгээр өсөлт нь Трампын 2021 онд албан тушаалаас буух үед шаардаж байсан хэмжээнээс бага байсан ч Өмнөд Солонгос Трампын шаардсан хэмжээг өмнө нь зөвшөөрсөн гэсэн үг биш юм.