Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас төмөр замын хэмжээнд 363 вагон цистерн шатахуун байгааг мэдээллээ.
Тус яамнаас өдөр бүр шатахууны импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулж буй. Одоогоор дизелийн түлш 265, АИ-92 шатахуун 62, пропан 13, бутан 15, шингэрүүлсэн хий найман вагон байгаа аж. АИ-92 шатахуунаас Толгойтод 17, Улаанбаатар өртөөнд гурав, Наушка чиглэлээс 42 вагон байгааг албаныхан мэдээллээ.
Өнөөдөр өглөөний байдлаар нийслэл хотод шатахуун хэвийн олгож байна. Харин зарим аймагт шатахуун олголт хэвийн болоогүй талаар иргэд мэдээлэв.

