
Мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээн Токио хотод болж байна. Аки башёгийн дээд зиндаанд дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц барилдаж байгаа. Тэрээр өнөөдрийн барилдаанд Шонанноүмиг давж дөрөв дэх даваагаа авлаа.
Тошинофүжи Ө.Дэмиджамц эхний өдрийн барилдаанд ялагдсан ч сүүлийн дөрвөн барилдаанд дараалан ялалт байгуулж, 4-1 гэсэн амжилтаар тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэллээ.
Тошинофүжи Ө.Дэмиджамц маргаашийн барилдаанд гурван даваа, хоёр унаатай Чиёошоматай барилдана.