
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын азарга насны морьд барианд орлоо.
Энэ жилийн азарганы уралдаанд,
Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүлсэн бол
Дундговь аймгийн Өлзий сумын уяач Батсүхийн Наранхүүгийн хул азарга аман хүзүүдэж,
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азарга гуравт,
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Б.Тогтохын хүрэн азарга дөрөвт,
Төв аймгийн Борнуур сумын уяач М.Сайнзаяагийн азарга айргийн тавд орлоо.