
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна.
Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат аймгийн начин Б.Сундуйжав улсын арслан Э.Оюунболдыг давж улсын заан цолны болзол хангалаа.
Аймгийн начин цолноос улсын цолонд хүрэх тохиолдол тун ховор. Хамгийн сүүлд 21 жилийн Увс аймгийн Сагил сумын харьяат бөх Б.Насандэлгэр аймгийн начин цолноос улсын начин цол хүртэж байсан юм.