Автомашины улсын бүртгэлийн дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Тус зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ. Харин маргааш буюу есдүгээр сарын 1-нд бүх автомашин хөдөлгөөнд оролцох юм.